Исламын шашныг доромжилсон эмэгтэйг цаазын ялаас чөлөөлжээ
Пакистаны Дээд шүүх түүхэндээ анх удаагаа цаазын ялыг хүчингүй болгосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ялын дээд хэмжээ сонсоод буй 47 настай гурван хүүхдийн эх Асиа Биби загалмайн шүтлэгтэй юм.
Биби найман жилийн өмнө нэгэн иргэнтэй маргалдаж байхдаа пакистанчуудын хувьд Аллах бурхантай зүйрлэдэг зөнч Мухамедыг доромжилсон аж.
Шүүхээс түүнийг исламын шашныг санаатайгаар гутаан доромжилсон хэмээн буруутган, ялын дээд хэмжээ оноожээ.
Шүүхийн шийдвэр хэтэрхий нэг талыг барьж, хөөрхийлөлтэй эмэгтэйг хүндээр шийтгэж буйд олон улс бухимдаж, Ромын хамба лам XVI Бенедикт эмэгтэйг ялаас чөлөөлөхийг Пакистаны Засгийн газарт уриалж байжээ. Хамбатан өнгөрөгч 2015 оны долоодугаар сард эмэгтэйн охинтой уулзаж байв.
Б.Дэлгэрцэцэг
URL: