Нигерийн эрэг орчимд далайн дээрэмчид 11 далайчинг хулгайлан барьцаалжээ
Либери улсын далбаат хөлөг онгоцонд Польшийн найман, хоёр Филиппин, мөн нэг Украины иргэн байжээ.
Нигерийн эрэг хавьд эдгээр 11 далайчинг далайн дээрэмчид хулгайлсан байна. Энэ тухай Польшийн Гадаад хэргийн яам твиттерээр зарлажээ.
Дипломат төлөөлөгчийн газар нь найман иргэнийг хулгайлагдсан гэв.
RMF ФМ радио станцын мэдээлснээр, дээрэмчид Нигерийн эргээс 60 милл орчим зайтай газарт энэхүү Либерийн далбаа хийсгэсэн Pomerenia sky хөлгийг эзэлж далайчдыг нь барьцаалжээ.
Польшийн дипломатууд хөлөг онгоцыг эзэмшигчдийн бүлэгтэй байнга холбоотой байгаа аж.
М.Баяр
URL: