У.Хүрэлсүх: Ж.Ганбаатар аа анх удаа УИХ-д сонгогдчихоод битгий пээдэлзээд байгаарай чи
МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар маргалджээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ” гэхэд Ж.Ганбаатар “Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй. Би худал зүйл сонсохгүй. У.Хүрэлсүх “Намын дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур. Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн “Чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ”. Чи хүний үгийг сонсч сур” гэжээ. Хариуд нь намын дарга нь “Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй. Гишүүдийн тойрогт бүрт эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй мөнгө тавихаар бодолцож, төсвийг боловсруулсан. Одоо төсөв ийм, тийм гэдэг яриа гаргахгүйгээр энэ чигээр нь батална шүү” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ийм ортоомон ерөнхий сайдтай улсын ирээдүй ямар байх нь оылгомжтой. Чаддаг чаддаг ажлаа хийх л хэрэгтэй гэдэг нь мулгуу ерөнхий сайдын байгаа байдлаас арагдаж байна.