МАН 100 сая төгрөгийн босго тогтоожээ

Сонгууль болоход зургаан сар гаруй хугацаа үлдээд байна. Удаан дуншсан УИХ-ын Сонгуулийн тухай хууль ч шинэ

оны босгон дээр батлагдлаа. Улс төрийн намууд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сонгуулийн тактикаа бэлтгэж байна.
АН нэр дэвшигчиддээ 50 сая төгрөгийн босго тогтоосон. Сонгуульд хүчээ сорихыг горилогсод эхнээсээ энэхүү мөнгөө таслаад  тушааж байна. Харин МАН-ынхан босго тогтоогоогүй гэж мэлзэж, манай намд одоогоор тийм зүйл алга гэж байгаа ч аль хэдийнээ босго мөнгөний хэмжээг  тогтоосон байна. Эрэгтэй нэр дэвшигч 100 сая, эмэгтэй нэр дэвшигч 75 сая төгрөгийг төлж байж МАН-аас нэр дэвших “визээ” авна шүү гэжээ. Энэ мөнгөө тушаагаад эхэлсэн гэж баттай эх сурвалж мэдээлэв.
Ц.Баярtimes.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих