Яагаад заавал өвлийн дугуй хэрэглэх ёстой вэ?
Яагаад заавал өвлийн дугуй хэрэглэх ёстой вэ?
Умард бүс нутаг нь бусад орнуудыг бодвол өвөлдөө харьцангуй их цас ордог. Иймээс бид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх тохиолдол гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
Хэрэв та хөдөө их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм. Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг. Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой.
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | traffic.police.gov |
URL: