БАЛАГ ИХТЭЙ ДЭД САЙД Ш.ЛХАМСҮРЭН “НҮҮДЭЛЧИН АГРО ФИРМ“ ХХК-Д 950 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ ӨГЧЭЭ

olloo_mn_1540778039_BGYЖирийн иргэн ЖДҮ эрхлэгчдэд олддоггүй мөнгийг ашиг сонирхлоор ардын засгийн сайдуудад тараасан гэх мэдээлэл нийгэмд нэлээд хүчээ авлаа. Ийм шударга бус зүйлийн төлөө энгийг иргэд одоо эсэргүүцэх ёстой.

Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох зорилгоор УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд  50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс төсөвлөж өгсөн байдаг.

Энэ хугацаанд сангийн үйл ажиллагаа ил тод бус, төсөл сонгон шалгаруулагчид нууцлагдмал байсан нь энэ зээл эздэдээ хүрдэггүй байсныг одоо илчилж байна. Гэтэл энэ мөнгө хэнд очсон байх уу, хэний компанийг санхүүжүүлсэн байх уу гэдэг нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

Нийт 134 ААН зээл авсны 122 нь УИХ-ын гишүүд болон өндөр дээд албан тушаалтнуудын хамаарал бүхий компанийг санхүүжүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Засгийн газрын сайд Б.Батзориг, гишүүн Н.Учрал, А.Сүхбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхийлөгчийн төрсөн дүү Х.Баттуул нар өөрсдийн 100 хувь эзэмшдэг компаниуддаа төсвөөс санхүүжиж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авч өгчээ.

Тэднээс онцолбол, балаг ихтэй, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Нүүдэлчин агро фирм” ХХК-даа 950 сая төгрөгийн зээл авчээ. Тэрбээр одоогоор ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байна.

Түүнийг өнгөрсөн 2016 онд дэд сайдын түр үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаад жинхэлсэн байдаг.  Нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг 1992 онд,  ШУТИС-ийг 2002 онд төгссөн. Монгол Японы төвд бизнесийн төлөвлөлт, менежментийн чиглэлээр 2010 онд, Солонгосын “Самсунг” академид манлайллын чиглэлээр 2011 онд мэргэжил дээшлүүлсэн.

“Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал,

2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга,

2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.

2015 оноос “Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Сүүлийн намын ажилд нэр нь хутгалдаж сайн муу саар муухай мэдээллийн эзэн болоод байгаа Ш.Лхамсүрэнг өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын суудалд суухын тулд мөнгө тарааж, тэр бүү хэл нам нэгт нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаж байгаад намжсан юм. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх.

Ер нь дэд сайд Ш.Лхамсүрэнгийн балаг дуусдаггүй. Түүний эзэмшлийн компаниуд Монгол Улсад хууль дүрэм зөрчдөгийн нэг жишээ бол “Мондулаан трейд” компани юм.

Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны яам хамтарсан шалгалтыг алтны уурхайнуудад хийсэн.

Шалгалтын явцад цөөнгүй уурхайд зөрчил илэрч, үйл ажиллагааг нь хаах арга хэмжээ аваад буй. Эрхээ хаалгасан уурхайнуудын дунд нэгэн анхаарал татсан нэр байсан нь Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Мондулаан трейд” компани. Тус компанийг Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэнгийнх гэдгийг хүмүүс мэддэггүй байх.

Тус уурхайгаас ноцтой зөрчил илэрсэний дотор хамгийн ноцтой нь сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд хэд хэдэн хүн амиа алдсан явдлаас гадна бас бус зөрчил байсан учраас ийнхүү уурхайг нь хаажээ.

Ш.Лхамсүрэнгийн балаг үүгээр дуусахгүй өнгөрсөн гуравдугаар сард ММСУХ-оос “Дүнжингарав 2018” уралдааныг Засгийн газрын шийдвэргүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан гол эзнээр нь дэд сайд тодорч байсан. Тэрбээр, харанхуй шөнө болсон хойно соёолон нас уралдуулах чиглэлийг чанга яригчаар өгч уралдаан зохион байгуулсан хэмээн тухайн үедээ бангадуулсан ч хариуцлага тооцуулаагүй өнгөрсөн байдаг. Уг нь Засгийн газрын тогтоол зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх ёстой. Гэвч холбогдох хүмүүст хариуцлага тооцоогүй өнгөрчээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих