ХОВД АЙМАГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

olloo_mn_1540778704_20180Ховд аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлжээ.

Тодруулбал, одоогийн байдлаар аймгийн хэмжээнд отор нүүдэл хийх, өвс хадлан тэжээлийг татан авах нөөцлөх ажил өрнөж байна. Малчин өрхийн өвс татан авалт 80 гаруй хувьтай байна.

Ховд аймагт энэ өвөл 91 багт 8898 малчин өрхийн 3321.9 мянган мал хонин толгойд шилжүүлснээр 5039,7 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарчээ. Аймгийн хэмжээнд хадлангийн гарц муу, ус ихтэй байсны улмаас 08-р сарын 15-аас хойш оройтож хадланд орсон байна.

Энэ сарын байдлаар аймгийн хэмжээнд 71505 тн байгалийн хадлан, 1855 тн гар тэжээл, 5744 тн хужир шүү бэлтгэсэн тоон мэдээлэл байгаа юм.

Хадлан 116,1 хувь, гар тэжээл 46,3 хувь, хужир шүү 74 хувийн биелэлттэй байна. Энэ жилийн хувьд Ховд аймагт зуншлага оройтож, зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж үр тариа бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлснөөс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс харьцангуй бага хадлан авсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих