Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан шалтгааныг шалгаж байна
“Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн талаар бид мэдээлсэн. Хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад”2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 хороонд барилга дээрээс хүн унасан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17:25 цагт ирсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж гүйцэтгэж ажилласан. Тус байранд оршин суух хаягтай 22 настай, эмэгтэй, “Ч” унаж нас барсан байсныг тогтоож, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.
unen.mn
URL: