АТГ, Г.Доржзодов хоёрын хэн нь үнэн яриад байна вэ?

1533183655_dorjzodovЖил дамнасан алдарт 60 тэрбумын хэргийн бичлэгийг цацсан Г.Доржзодов хоёр хоногийн өмнө мэдэгдэл хийсэн. Тэрээр би аль нэг намын гишүүн биш, 60 тэрбумын бичлэг бол хувийн нууцтай огт холбоогүй зүйл. Эсрэгээрээ үндэсний аюулгүй байдал, төр нийгмийн аюулгүй байдалтай холбоотой. Гэтэл авилга албан тушаалын хэрэг мэт ойлголт өгч байна.

Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу би энэ бичлэгийг хийсэн.

Бичлэгийн тоног төхөөрөмж нь устгагдсан гэж ярьж байгаа. Нотлох баримт устгагдаагүй. Би олон нийтэд гурван саланги мэдээлэл хүргэснээс хойш хуулийнханд тайлбар мэдүүлэг өгсөн. Тухайн үед төхөөрөмжийг хурааж авч шинжилсэн. Гэхдээ Тагнуулынхан 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд надаас энэ бичлэгийг хийсэн бүх төхөөрөмжийг хурааж авчхаад Iphone-5 утсыг маань эвдсэн. Эвдэрхий гар утас буцааж өгсөн тул бий гомдол гаргасан. Гэтэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн.

Тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулаад бүх нотлох баримтыг устгах ажиллагаа явуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Миний хийсэн бичлэгийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгасан. Шинжээчийн дүгнэлтээр “Уг бичлэг дахь яриа Ц.Сандуйгийн дуу хоолой мөн байна, эвлүүлэг биш байна” гэж гарсан.

Гэтэл АТГ, Шүүх шинжилгээний хүрээлэнд илгээсэн нотлох баримт дотор флаш хийсэн байдаг.Энэ үеэс эд мөрийн баримтуудыг эд нар өөрчилсөн юм биш байгаа гээд судалж эхэлсэн.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “Бичлэгт монтаж хийгдээгүй” гэж гарсан бол дараа нь “АТГ-аас ирүүлсэн бичлэгт монтаж, эвлүүлэг хийгдсэн байна” гэсэн дүгнэлт гарсан байдаг. АТГ-аас гурав дахь удаагаа шинжилгээг ирүүлэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдэж байсан гэх мэдээллийг өгсөн юм.

Харин өчигдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийхдээ сэтгүүлчийн асуултад ингэж хариулсанюм.

“Өчигдөр иргэн Г.Доржзодовганц нэг зүйл дээр ташаа мэдээлэл өгсөн. Хэргийг хаана шалгах, хэрхэн шийдэх, хэрэг нээх, хаах, хүнийг яллагдагчаар татах, харьяалал тогтоох нь бүхэлдээ прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал. Мөрдөх чиглэлийн байгууллагуудын хийсэн ажиллагаанд  прокурор өөрөө эцсийн дүгнэлт хийж, хаасан.

Анх 2016 онд хэрэг үүсэхэддуу дүрсний материалуудыг хавсраад АТГ, Цагдаагийн байгууллагуудад ирсэн. Эдгээр ирсэн материалуудыг АТГ шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн. Г.Доржзодовын хэлсэн шиг хуурамч нотлох баримт үйлдээд, флаш нэмээд явуулсан асуудал байхгүй. Аль нэг талаас ирүүлсэн баримтыг л хавсаргасан гэсэн үг.

Өчигдөр иргэн Г.Доржзодовын ярьсан төхөөрөмжүүдийг шалгахад дотор нь ямар нэгэн дуу дүрсний мэдээлэл байгаагүй. Гадаадад хийсэн шинжилгээний дүгнэлт дээр 3 хүний дуу авиа байна гэж дүгнэсэн байдаг. Манайд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтээр 5 хүн байсан нь нотлогдсон. Иргэн Г.Доржзодов ТЕГ-т хэд хэдэн удаа байцаалт өгсөн. Харин АТГ-т байцаалт өгөөгүй” гэсэн юм.

Нэг нэгэндээ хариу мэдэгдэл хийж буйАТГ, Г.Доржзодов хоёрын хэн нь үнэн хэн нь худал вэ гэдэг нь иргэдийг ихээр төөрөгдүүлж байна.

Эх Сурвалж: Ene.mn

Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал


URL:

Сэтгэгдэл бичих