Хоёр Солонгос нэгдэхэд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?
Хоёр Солонгосыг нэгтгэхийн тулд Сөүл төсвөөсөө долоо орчим их наяд доллар гаргах шаардлагатай. Энэ нь тус улсын эдийн засагт том цохилт болно гэж Сөүлийн их сургуулийн профессор Ким Бён Ён Японы “Nihon Keizai” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Түүний үзэж байгаагаар энэ их хэмжээний мөнгө зөвхөн БНАСАУ-д орчин үеийн зах зээлийн эдийн засгийн дэд бүтэц байгуулах, боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн объектуудыг бүрдүүлэхэд л зарцуулагдах гэнэ. Шинжээчийн тэмдэглэснээр зөвхөн энэ жил л гэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс авсан хориг арга хэмжээний улмаас энэ улсын ДНБ тав орчим хувиар буурсан байна.
“Өмнөд, Хойд Солонгосын хүн ам 1:2 хэмжээтэй. Гэтэл Өмнөд, Хойдын эдийн засгийн хэмжээ 100:3 гэх харьцаатай байна. Хойгийг бодитоор нэгтгэхийн тулд Хойд Солонгосын эдийн засгийн Өмнөдийн эдийн засгийн ядаж 30-40 хувьд хүргэх хэрэгтэй” гэж шинжээч тэмдэглэжээ.
Ким Бён Ён хоёр улсын эдийн засгийг нэгтгэхэд дор хаяж 20 жил шаардлагатай гэжээ. Харин санхүүгийн зардал, ачаалал Сөүл дээр ирж, Өмнөд Солонгосоос хөрөнгө оруулагчид дөлнө гэжээ.
URL: