Жон Леннон, Йоко Оно нарын дурлалын түүхээр кино бүтээнэ
Universal Pictures студи Жон Леннон, Йоко Оно нарын дурлалын түүхээр кино бүтээх гэрээ хэлэлцээр байгуулжээ.“Далласын худалдан авагчдын клуб” киног бүтээсэн Жан-Марк Валле шинэ киноны найруулагчийн суудалд суухаар болсон гэж Deadline хуудас мэдээллээ.
“Цөвүүн цаг”, “Учир шалтгааны онол” киногоор Оскарын шагналд нэр дэвшиж байсан Шинэ Зеландын зохиолч Энтони Маккартен зохиолыг нь бичиж байна. Продюсер Нэйтан Российн батлаж байгаагаар шинэ төслийн багт The Beatles хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчид багтжээ.Тэрээр цааш нь “Жон хүүхэд ахуйгаасаа л бусадтай харьцах, тэр дундаа гэр бүлтэйгээ зохицох тал дээр асуудалтай байсан.Йоко Оно түүний зан чанарт тохируулж сурахын тулд их хичээсэн байдаг. Энэ зохиол тэдний амьдралын үнэн түүхэнд ойр байгаад бид баяртай байгаа” хэмээн ярьжээ.
Жон Леннон, Йоко Оно нар 1966 онд Лондон хотын нэгэн үзэсгэлэн дээр танилцаж байжээ. Тухайн үед Йоко Оно өөрийн өвөрмөц урлагийн туршилтуудаараа дуучны анхаарлыг маш их татсан байна. Тэд 1969 онд Гибралтарт гэрлэсэн бөгөөд тэр жилдээ “The Ballad of John and Yoko” гэдэг дууг Жон Леннон эхнэртээ зориулж бичжээ.
Eagle.mn
URL: