Төсвийн хөрөнгөнд гар “дүрсэн” ЭМЯ-ны Д.Очирбат АТГ-т шалгагдаж эхэлжээ
Тэрээр ЭМЯ-ын сайдын албанд зориулсан “Ланкруйзер-200” маркийн албаны ганцхан машинтай юмсанж. Түүнийгээ засвар үйлчилгээнд зориулсан нэрээр “Таван богд” компанируу нэг сар гаруй төгрөгийг шилжүүлжээ. Гэвч тэр нь угтаа ЭМЯ-ны төрийн албаны унаа бус Д.Очирбатын өөрийн хувийн эзэмшлийн машинд үйлчилгээ хийлгэсэн төлбөр байжээ.
Энэ талаар НПГ-аас тодруулахад “ЭМЯ-наас гаргасан гомдлын дагуу АТГ-т шалгагдаж байгаа нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Мөн түүнчлэн Эрүүл мэндийн яамны төсвийн хөрөнгөнөөс “Эй Ар БиМонголиа” компанируу есөн сая гаруй төгрөг шилжүүлсэн нь ил гэв. Тодруулбал, тус копаниаас “Ланд круйзер-200” маркийн машинд хийн шахуургатай амортизатор, урд хойд төмөр буфер, ачаа хамгаалалт зэргийг авахаар болсон гэнэ. Хувийн бус ажлын унааг ингэж тоноглох шаардлагагүй гэдгийг ЭМЯ-нийхан хэлж буй бөгөөд “Эй Ар Би Монголио” компаниас тус яамны санхүүгийн албаруу ”Автомашинаа хэзээ авах вэ. Есөн сая гаруй төгрөг манай байгууллагын дансанд орж ирсэн” хэмээн лавласнаар энэ үйл явдлыг мэдсэн хэмээн зарим эх сурвалжууд хэлж байсан юм. Үүнээс гадна тэрээр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болмогцоо албан өрөөгөө “Жу жу” гэх компаниар засуулсан явдал нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй хэмээн АТГ-аас эрүүгийн хуулийн хавтаст хэрэг нээсэн тухай мэдээлэлж байв.
Эх Сурвалж: Энэ.мн
Бэлтгэсэн. Т.НОМУН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
lalar