Бразилийн хотуудад онц байдал тогтоов

Бразильд ширүүн аадар бороо орж байгаатай холбогдуулан 18 хотод онц байдал тогтоожээ.

Ширүүн борооны улмаас үер болж 1500 гаруй байшин барилга усанд автаж, 500 орчим оршин суугч орон гэргүй хоцорсон бол 2 хүн амиа алджээ.

Хөрсний гулгалт болох аюул нүүрлээд байгаа учир замын хөдөлгөөнийг зогсоосон байна. Ширүүн бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгаа тухай цаг уурын алба анхааруулжээ.

Бразилийн зүүн, хойд нутагт борооны улирал 11 дүгээр сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих