Шавь цогцолбор сургууль орчин үеийн шийдэл бүхий мэдээлэл зүйн ангитай боллоо

44679992_303839733769020_1331759347197280256_nНийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон БНСУ-ын  Smilegate сан хамтран мэдээлэл технологийн боловсролын ялгааг бууруулах зорилгоор дүүргийн алслагдмал хороодод орших ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн ангийг орчин үеийн загвар шийдэл рүү ойртуулж, сурагчдын сурах орчинг сайжруулан сурагч төвтэй сургалтаар дамжуулан сурагчдын чадамжийг дээшлүүлэх зорилготой төслийг хэрэгжүүллээ.

Уг төсөл дүүргийн 5,14,22 дугаар хорооны нийт 4630 хүүхэд суралцдаг Шавь цогцолбор сургуульд хэрэгжсэн бөгөөд  тус сургуулийн Мэдээлэл зүйн лаборатори ангийг орчин үеийн тоног төхөөрөмж , шийдлээр  тохижуулан мэдээлэл зүйн сургалтын агуулгыг сурагчдад эзэмшүүлэх бүрэн боломжтой  оюуны бүтээн байгуулалт хийсэн байна.

Түүнчлэн тус ажлын хүрээнд ерөнхий боловсролын мэдээлэл зүйн сургалтын чанарыг сайжруулахын тулд багш, сурагчдаа чадваржуулах хөтөлбөрийг боловсруулан ШУТИС-ын Мэдээлэл технологийн сургуультай хамтран ажиллаж байгаа юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих