Эрүүл мэндийн үзлэгийг хуурамчаар бөглөж байсныг илрүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МХЕГ-аас Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд ажиллагсдын Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт шалгалт хийжээ. Шалгалтаар зарим байгууллагын эмч, эмнэлгийн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэнийг илрүүлэв. Үүнээс гадна зөвшөөрөл бүхий эмнэлгүүд хүртэл үзлэг, шинжилгээ хийхгүйгээр дэвтэрт “Үзсэн” гэж бичсэн зөрчил илрэв. “Өвчтэйгөө мэдээгүй иргэн дэвтрээ хуурамчаар бөглүүлснээр ажлын орчиндоо халдвар тараах эрсдэлтэй. Ялангуяа худалдаа, үйлчилгээний газарт ажилладаг бол олон хүнийг хохироох магадлал” өндөр гэж МХЕГ-ынхан анхааруулав. “Монос” эмийн үйлдвэр, Орхон аймгийн “Эмпати” сургууль болон Багануур дүүргийн “Наран” ресторанд хордлого гарсан нь халдварын голомтод нян тээгч ажиллаж байсантай холбоотой гэдгийг ч тэд анхааруулав.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: