Тасалгааны ургамлаас гардаг цагаан шүүс хүний аминд хүрэх хор агуулдаг
Гадаадын олон нийтийн сүлжээгээр Диффенбахия хэмээн нэрлэгддэг цэцгийг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар мэдээлэл тараад байна. Гадаад гэлтгүй монголд ч энэ цэцгийг хүмүүс ажил, гэртээ байршуулсан байдаг билээ.
Тэгвэл нэгэн гэрийн эзэгтэй өөрт тохиолдсон явдлаа бусдад сэрэмжлүүлэх үүднээс сошиал сүлжээндээ нийтлэн түгээжээ. Түүний 5 настай охин ээжийнхээ ургуулдаг Диффенбахия цэцгийн навчийг идсэнээс болж амиа алдсан аж. Охин сониуч зангаар Диффенбахия-гийн навчийг идсэнээс хойш хэл нь хавдаж, амьсгал нь хүндэрч эхэлсэн байна. Сандарсан эх охиноо аван эмнэлэгт очин онош тодруулах шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээний дүнд охины цусанд оксалат кальци их хэмжээгээр илэрсэн байна. Уг бодис нь маш хортой бөгөөд Диффенбахия цэцгэнд уг бодис ихээр агуулагддаг ажээ.
Латин Америкаас гаралтай Диффенбахия нь нарны гэрлийг ихээр шаарддаг хэдий ч харанхуй өрөөнд ч чадвартай гэнэ. Арчилгаа тордолгоо харьцангуй бага шаарддаг, амь бөхтэй Уг цэцгийн шүүс хүний биед орвол хор нь маш хурдацтай тардаг гэдгийг ургамал судлаачид анхааруулдаг хэдий ч хүмүүс энэ анхааруулгыг төдийлөн ойшоож үздэггүй гэнэ. 2006 оноос хойш Америкт энэ ургамлаас хордсон 65000 тохиолдол бүртгэгдсэний 75 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзлэдэг гэсэн харамсалтай дүн гарчээ.
Диффенбахия төдийгүй навчнаас нь ургамлаас ялгардаг цагаан шүүс нь хүний биед, ялангуяа бага насны хүүхэд, гэрийн тэжээмэл амьтдыг шууд үхэлд хүргэхүйц хортой байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Тиймээс гэр, албан тасалгаандаа тарьж ургуулдаг цэцэгний навчийг идэх, цагаан шүүсийг азаа үзэн амандаа хийхгүй байхыг, ийм төрлийн ургамлыг хүүхдээс хол байлгах, хүүхэддээ навч, шүүсийг нь амандаа хийж болохгүй гэдгийг сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд санамсаргүй байдлаар шүүс ам, нүдэнд орвол шуудэмнэлэгт хандах хэрэгтэй гэж мэргэжлийн эмч зөвлөж байгааг сануулах байна.
Eagle.mn
URL: