Дуучин Ука Монгол уламжлалаа уландаа гишгэв үү?

“Киви” хамтлагийн дуучин Ука хэдхэн хоногийн өмнө “Хямдхан олдоогүй” нэртэй шинэхэн дууны клипээ үзэгчдийн хүртээл болгожээ. Тус дуу саяхан нээлтээ хийсэн “Mongolian Connection” киноны дуу бөгөөд тун ч түргэн хугацаанд бүтсэн гэнэ. Киноны нээлтийн үеэр дууныхаа үгийг цээжилж амжилгүй тайзнаа гарч багагүй алдсан тэрээр клипэн дээрээ ч багагүй шүүмжлүүлээд амжив.  Учир нь тус клипэн дээр үстэй дээлийг буруу харуулан энгэрийг нь задгайлан өмссөн байх бөгөөд энэ нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэжээ. Өмнөх клипүүд дээр дээлийг орчин үеийн хувцастай хослуулан тун ч донжтой өмссөн байсан тэрээр энэ удаад Монгол уламжлалаа төдийлөн тоосонгүй юу ямартай ч ийм сонголтыг дуучин Ука болон загвар зохион бүтээгч Катя Зол нар хийжээ. Зарим нэгэн нь үүнийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна хэмээн тодотгосон байв. Харин Монгол ёсонд үүнийг цээрлэдэг бөгөөд дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних, бэлэвсэрч хагацахын шинж хэмээн цээрлэдэг байна. Ойрын үед эрчимтэй уран бүтээл хийх болсон тэрээр дуулалт, хэмнэлийн хувьд нэг хэвийн  уран бүтээл гаргаж стиль имиждээ хэт их анхаарал хандуулсан байна хэмээх шүүмжлэлд өртөөд буй бөгөөд дараа дараачийн уран бүтээлдээ фенүүдийнхээ шүүмжлэлийг тусган анхаарлаа хандуулан ажиллах биз ээ.

Image may contain: 4 people, people smiling, outdoor

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, hat and closeup

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих