Тамхины хорыг гадагшлуулах 8 хүнс
Дээр үед хүмүүс тамхийг тансаг хэрэглээ гэж үзэн татдаг байжээ. Гэтэл өнөө үед анагаахын шинжлэх ухаан хөгжсөнөөр тамхи нь эрүүл мэндэд маш хортой гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн юм. Тэр тусмаа тамхинд агуулагдаж буй никотин нь мансууруулах бодистой адилхан үйлчилгээ үзүүлж, нэг л татаж эхэлбэл энэхүү муу зуршлаа орхиж чадахгүй“Никотинд донтох” байдалд ордог учраас хүмүүс тамхинаас гарахад хэцүү байдаг.
Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг. Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон. Жишээлбэл:
Никотин нь судсыг нарийсган цусны урсгалыг сааруулж зүрх судасны өвчин тусах магадлалыг нэмэгдүүлэх талтай
Тамхины бохь нь хүний биед шингэж, уушги болон бусад эрхтэнд хавдар үүсэхэд нөлөөлж болно.
Нүүрстөрөгчийн исэл нь биеийн хүчилтөрөгчийн хангалтад саад учруулсанаар хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг
Тэгвэл www.healthypanda.net сайт тамхины улмаас хүний биед үүсдэг никотин болох бусад хорыг биеэс гадагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг найман хүнсийг нэрлэжээ.
1.Цэцэгт байцаа
Цэцэгт байцаа нь өөртөө витамин В5, С, В витаминыг их хэмжээгээр агуулдаг учир таны биед шингэсэн тамхины хорыг гадагшлуулахад туслана. Цэцэгт байцаанаас ялгардаг витамин С бодисын солилцоог сайжруулж, уушгыг чинь хамгаалж чадна. Мөн цэцэгт байцаанд уушигны эд эсийг хамгаалдаг NRF2 нэртэй ген агуулагддаг.
2. Жүрж
Жүрж жимсэнд маш их хэмжээний никотины эсрэг үйлчлэх витамин С агууллагддаг. Өдөр бүр жүржийн шүүсийг шахаж хэрэглэвэл, никотиноос үүсдэг стресс, сэтгэл зовнилыг тань бууруулахад тусална.
3.Бууцай
Бууцай нь фолийн хүчил агуулдаг учир таны биед байгаа никотиныг устгаж чадна. Никотин нь ихэвчлэн унтаж байхад, эсвэл тамхи татахаа зогсоох үед хүний биед үйлчилдэг. Буурцайнд агуулагдах фолийн хүчил нь оюун ухаан, сэтгэл санаанд нөлөөлж, никотины эсрэг үйлчилнэ.
4.Цагаан гаа
Цагаан гаа нь тамхи татах хүслэл, дуршлыг бууруулна. Өдөр бүр хэрэглэвэл, тамхинаас гаргаж, биеийн жинг бууруулж, никотиноос үүссэн цусны бохирдлыг цэвэрлэнэ.
5.Цангис жимс
Цангис жимсний хүчил нь маш хурдтайгаар таны цусан дахь тамхины никотиныг цэвэрлэнэ. Та тамхинаас гарч байгаа ол цангис жимсийг түлхүү хэрэглээрэй. Цангис жимсний хүчилд элсэн чихэр ихээр агуулагддаг учир таны тамхийг орлож чадна.
6.Лимон
Лимон бол никотинтой тэмцэх хүчтэй зэвсэг юм. Нэг ширхэг тамхины никитон таны биед 3 хоног байдаг. Никитоны хор хөнөөлийн улмаас арьсанд нүхжилт үүсч, хар цагаан батга шавдаг. Тэгвэл лимоныг хүнсэндээ хэрэглэснээр таны арьс бэхжиж, тамхи татах хүслийг буруулдаг.
7.Лууван.
Лууван их хэмжээний витамин А, С агуулдаг. Хэрэв та тамхичин бол өдөрт хэд хэдэн удаа лууван идээрэй. Тамхины улмаас гэмтсэн мэдрэлийн эд эс системүүдийг сэргээж, тархины үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.
8.Анар жимс
Тамхи татах нь зүрхний цохилт, цусны даралтыг нэмэгдүүлж, таны цусны урсгалд хүчилтөрөгчийн түвшинг бууруулна. Тэгвэл ганц ширхэг анары жимс таны биед гараад байгаа сөрөг өөрчлөлтийг саармагжуулж, цусны эргэлтийг сайжруулахад туслана.
URL: