Баячуудын хурал
МАН-ын Бага хурлыг “Баячуудын хурал” гэж зүгээр ч нэг нэрлэдэггүй. Эндээс Монголын улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн толгойлогчид, шинэ цагийн баячууд, эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо хүүхдүүд баян нөхрийн тансаг эхнэрүүд, мөнгөөр дулдуйдан улс төрд орохыг хүсэмжлэгч “гэнэт баяжигч” нарын бүхэл бүтэн бүлгийг харж болно. МАК-ийн Н.Номтойбаяр, “Петровис” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн О.Содбилэг, “Ноёд” группийн захирал Г.Буяндорж, хамгийн нөлөөтэй баян улс төрч Т.Бадамжунай, Шадар сайд М.Энхболд, “Алтжин”-гийн Алтан гэх мэт Бага хурлын гишүүн баячуудын жагсаалтыг энэ удаа Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Р.Будын охин Анужин MCS-ийн дэд захирал Б.Энх-Амгалан, “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав нар нэмлээ. Алтны магнат гэж нэрлэгдэг энэ баян хатагтай МАН-ыг олон жил санхүүжүүлсэн. Гэвч тэрбээр нилээд сүүлд Бага хурлын гишүүнээр сонгогдож орж байна.
URL: