Зочид буудлын орчинд хануур эмчилгээ хийж байсныг таслан зогсоожээ

44504190_712171632499727_6291355441930698752_n

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Варьетагийн хажууд байрлах зочид буудалд иргэдийг үзэж, оношилж, хануур эмчилгээ үйлчилгээ явуулж байна” гэх мэдээллийн дагуу Баянол дүүргийн дөрөвдүгээр хороо, хоёр дугаар хороололд байрлах “Гантех сервис” ХХК-ний Шинэ энерги зочид буудалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэн Б нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн наад захын шаардлага хангахгүй зочид буудлын орчинд /иргэдийг судсаар оношилж, бумба тавьж, хануур, зүү эмчилгээ хийж/ эмчилгээ үйлчилгээ явуулж байсан ноцтой зөрчил илэрсэн байна. Мөн тус зочид буудлын үйлчилгээ цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил илэрчээ. Иймд илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн байна. “Гантех сервис” ХХК болон иргэн Б, А нарт зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж багаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих