М.Энх-Амгалан: Оффшор дансан дахь мөнгийг битүүмжлэх санал тавьсан
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.23/ хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрээр энэ үеэр “Оффшор гэдэг нь бизнесийн хувьд байх ёстой зүйл юм шиг байгаа юм. Гэхдээ татвараас нуугаад өөрийнхөө мөнгийг оффшорт байрлуулж байгаа нь буруу болохоос оффшороос орж ирсэн мөнгийг хориглохгүй. Оффшор данстай байсан хүмүүс мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний мөнгө битүүмжлэх асуудалд гадаадын хууль хяналтын байгууллагад санал тавьчихаад байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: www.polit.mn
URL: