Үндсэн хуулийг шинэ Дээд хуулиар солихыг иргэд дэмжив
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд энэ сарын 15-19-нд Баян-Өлгий, Увс аймагт ажиллалаа. Аймгийн төвийн 12 багийн төлөөлөл болох айл өрхөөр орж цайны уулзалтаа хийв. Энэ үер II багийн иргэн 82 настай Орал гэргийн хамтаар хүндэтгэл үзүүлж өөрийн гараар гаршуулсан гурван настай бүргэд бэлэглэж Шинэ дээд хууль батлагдах ажилд нь амжилт хүсэв. Дараа нь дээд үндсэн хууль танилцуулах цайны уулзалт “Фатик” уламжлалт эмнэлэгт боллоо. Шинэ дээд хуульд эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс үнэ төлбөргүй болгохоор тусгасан. Баян-Өлгийчүүд дээд үндсэн хуулийн хэлэлцүүлэг, санал авах ажилд идэвхитэй оролцож дэмжихээ илэрхийлж байв.
Манай улсын үндэсний цөөнх болсон Баян-Өлгийчүүд төрийн тогтооцоог өөрчлөх цаг болсон. Шинэ дээд хууль батлах ажлыг яаравчлах нь чухал юм. Энэ хууль батлагдснаар ЕБС-д казах хэлний анги нээгдэнэ. Давхар иргэншилтэй болохоос гадна төрийн өмчийн бүх шатны сургууль, эмнэлэг үнэ төлбөргүй болно. Мөн байгалийн баялаг ард түмний мэдэлд ирж бид эх орндоо хүн шиг амьдрах боломж нээгдэнэ тиймээс энэ хуулыг батлуулахын төлөө нэгдэе хэмээн уриалж байв. МАХН орон даяр эхлүүлсэн бүгд найрамдах монгол улсын шинэ дээд хуулийг дэмжих гарын үсэг цуглуулах аян Увс аймагт 17,18-ны өдрүүдэд үргэлжилсэн юм. МАХН-ын дарга Н.Энбаяраар удирдуулсан ажлын алба Увс аймаг дахь ажлаа Хяргас нуураас эхлэв. Киргизийн Иссы-Куль нуурын усыг Хяргас нууранд хийж хоёр орны найрамдалт харилцааг сэргээж бэлэгдсэн үйл явдал боллоо. Энэ үеэр Н.Энхбаяр “ Ус ой санамжтай байдаг гэж үздэг юм байна. Усны ой санамжаар дамжуулан энэ нутагт амьдарч байсан Киргизийн өвөг дээдэс болон манай хоёр орны хөгжил ус шиг арвижиж үсрэнгүй хөгжлийн замдаа орох болтугай” хэмээсэн юм. Улмаар тус аймгийн Наранбулаг, Тариалан суманд шинэ дээд хууль танилцуулах цайны уулзалтаа хийж хуулийн үзэл санааны талаар танилцуулав. Увс аймаг нийт 50 орчим мянган сонгогчтой. Үүний 50 хувь нь шинэ дээд үндсэн хуулийг дэмжиж гарын үсгээ зурах ёстой. Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн дэмжихээ илэрхийлж байлаа. Ойрад Хөгжимт драмын театрт болсон уулзалтад 200 гаруй иргэд шинэ дээд хуулийг дэмжихээр илэрхийлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: