Энэтхэгт төмөр замын ослын улмаас жил тутам олон мянган хүн амиа алдаж байна
2015-2017 оны хооронд Энэтхэгт төмөр замын ослын улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга давсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь төмөр замаар хөндлөн гарч явахдаа амиа алдсан гэж төрийн өмчит “Indian Railways” компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.
Саяхан хойд нутгийн Пунжаб мужийн Амритсар хотод Хиндү шашны баярын арга хэмжээг төмөр зам дээрээс үзэж байсан 61 хүн амиа алдсан тухай мэдээлэх үедээ тус компани энэхүү эмгэнэлтэй тоо баримтыг олон нийтэд дэлгэсэн ажээ.
“Indian Railways” компанийн өндөр албан тушаалтны мэдээлснээр, энэхүү харамсалтай үзүүлэлтийг бууруулахаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд галт тэрэг ирж байх үед төмөр замаар гарсан хүмүүст торгууль ногдуулах болон төмөр замын бүх уулзварыг автомат ажиллагаатай болгосныг болиулах зэрэг багтаж байгаа аж.
Тус компани нь дэлхийн хамгийн том галт тэрэгний сүлжээнүүдийн нэгд тооцогддог бөгөөд Энэтхэгийн өмнөд хэсгээс хойд хэсгийн бүх нутгийг холбодог ба өдөр бүр 23 сая зорчигчийг тээвэрлэдэг байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: