А.Меркел Майдар хотын талаар юу гэж хэлсэн бэ?
ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркел манай улсын Ерөнхийлөгчийн санаачилж буй эко хотын төслийг дэмжиж ажиллана гээгүй, харин дипломат ёсны дагуу санааг сайшаасан утга бүхий үг хэлснийг нь гуйвуулан орчуулж хэвлэлээр тараалаа гэх шүүмж гарах боллоо.
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэхдээ:
“ХБНГУ-ын Канцлер эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болов. Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг ХБНГУ-ын Канцлер анхаарч ажиллахаа мөн мэдэгдлээ.” гэсэн юм.
Үүнийг хэвлэлүүдээр “Ангела Меркел Майдар хотын төслийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ” хэмээн түгээгээд буй.
Харин хатагтай Меркел үнэхээр төсөлд анхаарч ажиллана гэсэн үү, димпломат ёсоор санаачлагыг нь сайшаагаад өнгөрсөн үү? гэдэгт эргэлзээ бий боллоо.
Зарим хэл устай, дипломат ёс гадарладаг гэх хүмүүсийн хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Канцлер Ангела Меркел нарын ярианд дурдагдсан Майдар хотын төслийг хатагтай Меркел сайшаасан төдий хэмээн тайлбарлаж байгаа юм билээ.
Ер нь манай төрийн албаны орчуулагч нар ялангуяа дипломат орчуулга дээр цөөнгүй алдаа гаргадаг бололтой. Зарим тохиолдолд тухайн сайд дарга нараа магтан сайшаалгахын тулд мэдээлэл дамжуулахдаа үйл явдлыг буруу тийш нь залчихдаг дүр зураг ч цөөнгүй харагдах болов.
Энэ олон халаа сэлгээний завсар хооронд дипломат ёсонд суралцах цаг хугацаа хэр хангалттай олдох билээ гэж өмөөрөлтэй ч биш.
Updown.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголдоо орчин үеийн ухаалаг эко хот барья гэдэг санаачлагыг монголчууд дэмжинэ. Сайхан санаачлага. Харин Германы канцлерын хувьд дипломат ёсоороо л хүлээж авч. Үүнийг учиргүй дэвэргэдэг арчаа муутай долигонуур сэтгүүлчийн л тал засч байгаа дүр төрх нь тэр. төрийн 3 өндөрлөгийг дагалдан явах сэтгүүлчдийг туршлагатай мэдлэг чадвартай сэтгүүлчид дагалдаж байх нь зөвдөө.