АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд Тайванийн хоолойг дайран өнгөрчээ
АНУ-ын байлдааны хоёр хөлөг онгоц Тайванийн хоолойгоор дайран өнгөрсөн байна. Энэ нь БНХАУ-ын зүгээс Тайваньд үзүүлж буй цэргийн дарамт шахалт нэмэгдэж байгааг АНУ хянаж байгаа гэдгийг харуулах зорилготой гэж шинжээчид дүгнэжээ.
“USS Curtis Wilbur”, “USS Antietam” хөлөг онгоцнууд даваа гарагт хэвийн шилжилт хөдөлгөөн хийж, олон улсын усаар зорчсон гэж АНУ-ын Номхон далайн флот мэдэгдсэн байна.
Энэхүү хоёр хөлөг онгоц нь Токиогоос холгүй Йокосука хотын боомтод байрладаг ажээ. Харин Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хөлөг онгоцнууд өмнөдөөс хойд зүгт зорчсон байна.
АНУ-ын хөлөг онгоцнууд энэ жил Тайвань болон БНХАУ-ын дунд орших стратегийн ач холбогдол бүхий усаар зорчсон хоёр дахь тохиолдол нь энэ болж байна. Өмнө нь долдугаар сард АНУ-ын хөлөг онгоц уг усаар зорчиж байжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: