Ми.Энхболдын охин хурган дарга болжээ

67621fa2de73b919great2016 онд орон нутгийн буюу сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд хэд хэдэн томоохон улс төрчдийн хүүхдүүд нэр дэвшицгээж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Хулан нар ялалт байгуулсан билээ. Ийнхүү улс төрч эцэг, эхийнхээ залгамж халааг авах эхлэлийг тавьж буй хүмүүсийн дотор Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намуун ч багтсан юм. Тэрээр АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнээр ажиллаж буй.

Даргын хүүхэд дарга болдог жишиг бий болчихоод буйг харуулсан бас нэг тод жишээ нь УИХ-ын дарга М.Энхболдын охин СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Хулан юм. Тэрээр ИТХ-ын төлөөлөгчөөс гадна төрийн албанд хурган даргын алба хаших болжээ. Э.Хулан өдгөө Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих