Хүүхдийн регистрийн дугаарыг эмнэлэг олгодог боллоо
Хаврын чуулганаар батлагдсан Иргэний улсын бүртгэлийн хууль хэрэгжсэнээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс шаардахгүй болж байгаа юм. Тэгвэл ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс регистрийн дугаарыг шинээр мэндэлсэн хүүхдэд тухайн эмнэлэг дээрээс олгож эхэлжээ. Ирэх сарын 1-нээс албан ёсоор эмнэлэг дээрээс регистр олгож эхлэх ч одоогоор нийслэлийн хэмжээнд 1000 гаруй хүүхдэд регистрийн дугаар олгоод байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn
URL: