МАН-ын бүлгээс утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хасжээ
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг өдөржингөө 2019 оны төсвийн төслөөр хуралдсан. Эрх баригчид хэтэрхий том төсөв байна гэдэг шүүмжлэлийг тойрч нэлээн удаан маргажээ. Ямартаа ч олны шүүмжлэлийг дагуулаад байсан утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хассан байна.
80 тэрбум дотор яндангийн шүүлтүүрт зориулсан 54 тэрбум төгрөг багтсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Яндангийн шүүлтүүрийн төсөв хасагдсанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бухимдаж “Ах нар утааг арилгах дургуйдээ, утааны төсвийг хасч байна” гэх утгатай үгсийг бүлгийнхээ хуралд хэлжээ.
URL: