МУИС-ийн төгсөгчид Япон Улсын Тошиба корпорацид ажиллахаар боллоо
МУИС-ийн захиргаа, МУИС-ийн төгсөгчийн төлөөллийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн инженерийн хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа болон энэ хөтөлбөрөөр суралцаж төгсөх суралцагчдад Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тошиба корпораци болон бусад чип үйлдвэрлэгч компаниудад чипний зохион бүтээгч инженерээр ажиллах боломж нээгдээд байна.
Өнгөрөгч хичээлийн жилд Электроникийн чиглэлээр төгсөж буй оюутнуудад энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, 16 оюутныг Япон хэлний сургалтад хамруулсан юм. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний олон улсын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Такай Япон хэлний сургалтад суусан оюутнуудтай ажлын ярилцлага хийсэн бөгөөд МУИС-ийн ХШУИС-ийг Электроникийн чиглэлээр төгссөн 12 хүн ярилцлагад тэнцэж Япон Улсын Тошиба корпорацид ажиллахаар болсон. Эдгээр 12 төгсөгч 2018 оны 11 дүгээр сард Япон Улсыг зорино.
МУИС-ийн төгсөгчид маань гуравхан сарын дотор Япон хэлний N4-н түвшинд хүрсэн бөгөөд дараагийн ээлж 2019 оны 4 дүгээр сард Япон Улсыг зорино. Цаашид чипний загвар зохион бүтээх өндөр технологийн мэргэжлийн инженерийг Япон Улсад бэлтгэж дадлагажуулах ажлыг жил бүр МУИС-тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Төгсөгчдийн нэрс:
- З. Намсрайхүү
- Д. Мишээл
- Ц. Мөнхчимэг
- Ц. Ууганцэцэг
- Б.Даш
- Г. Баасанцэрэн
- Б.Улаанхүү
- Г. Гантулга
- Т.Төгөлдөр
- М.Билгүүтэй
- Э.Содбаяртүвшин
- А.Намсрайжав
Хамтын ажиллагааг санаачлан зохион байгуулагчийн танилцуулга
МУИС-ийн төгсөгч О.Энхжин 2007 онд МУИС-ийн ХШУИС-ийг (хуучнаар Мэдээллийн Технологийн Сургууль) сүлжээний инженер мэргэжлээр төгссөн ба Япон Улсын Тоёота корпорацид авто машин загвар зохион бүтээгч инженерээр 10 жил ажиллаж байна. Олон жилийн өмнөөс технологийн чиглэлийн Японы томоохон компаниудыг МУИС-тай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж ирсэн. Япон Улс нь техник технологийн өндөр хөгжилтэй орон ба үйлдвэрлэл хөгжсөн учир нарийн мэргэжлийн инженер бэлтгэхэд маш тохиромжтой юм. Японы компаниуд нь шинээр орсон ажилчдаа сургаж авдаг учир инженерүүдэд сурч дадлагажих том боломж нээгдэж байна. Японд Улсад тулгарч буй томоохон асуудал нь насжилт гэж үзэж байгаа. Одоо ажиллаж буй ажилтнуудын дийлэнх нь өндөр настан хүмүүс байна. Японд хийсэн судалгаагаар 2020 онд нийт Японд ажиллаж буй хүмүүсийн тоо нь 80 сая, 2060 онд 40 сая болж буурна. Ажиллах хүчний тал хувь нь ажиллах боломжгүй болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Япон Улс олон орноос чадварлаг инженерүүдийг урьж, сургаж, дадлагажуулж, ажиллуулах сонирхолтой байгаа юм. Японд очиж дадлагажаад туршлага суугаад Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах сайхан боломж МУИС-ийн төгсөгчдөд байна.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
URL: