Япончууд 5G сүлжээг ашиглахад бэлэн болжээ

712-1540194031Understanding-5G-5G-623431736

Японы үүрэн телефоны томоохон операторууд шинэ үеийн 5G сүлжээг ашиглах үйлчилгээг хөгжүүлж байна.

“NTT Docomo”, “KDDI”, “Softbank” зэрэг компаниуд ирэх жилээс эхлэн шинэ технологио туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
5G сүлжээг ашиглах энэхүү технологи нь одоогийн технологиос 10 дахин хурдан байх бөгөөд ингэснээр мэдээллийг маш хурдан шилжүүлэх боломжтой болох юм.
Үүний зэрэгцээ дээрх гурван компани спортын наадам болон бусад шууд арга хэмжээнүүдэд 5G сүлжээ тавихаар төлөвлөсөн байна. Ингэснээр уг сүлжээгээр дамжуулан өндөр нягтралтай дүрсийг хэрэглэгчдэд хүргэх ажээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих