Ломбарданд буу гаргаж танхайрчээ

712-15401891373aefaca8f48c5f91great

Энэ сарын 19-ны өдөр Урт цагааны гуравдугаар корпуст байрлах нэгэн барьцаалан зээлдэх төвд буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ. Танхайрагч 38 настай, эрэгтэй О нь тус барьцаалан зээлдүүлэх төвд мөнгөний барьцаанд тавьсан өөрийн эзэмшлийн хөөрөгнөөс болж маргалдаж, 61 настай Н рүү буу гарган сүрдүүлсэн аж. ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Reck” маркийн гар буу гаргаж тус барьцаалан зээлдэх төвийн эзэн рүү тулгаж сүрдүүлсэн энэ хэргийн үеэр  цагдаагийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу очиж, гар буу болон хийн бууны сум хураан авч, сэжигтнийг шалгаж байна.

Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих