Төрийн өмчит эрчим хүчний компаниудын удирдлагууд ажлаасаа чөлөөлөгдөж томилгоо хийгдлээ

olloo_mn_1516247048_8c08bf_1deda29fcead974e1e839f91cfe31380_x974

“ДЦС-4″ дээр гарсан гэнэтийн ослын улмаас төрийн өмчит эрчим хүчний компаниудын удирдлагуудыг чөлөөлөх асуудал яригдаж буй. Энэ хүрээнд эхнээсээ томилгоонууд хийгдэж байна. Тодруулбал,

НЭГ: ”ДЦС-4″ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар “ДЦС-3″ ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг,

ХОЁР: Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/-ийн Гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг

ГУРАВ: ”ДЦС-3″ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус компанийн үйлдвэрлэлийн албаны даргаар ажиллаж байсан Л.Нямхүүг тус тус томилсон байна.

“ДЦС-4″ дээр гарсан ослын дүгнэлтээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК буруутай гэдэг нь тогтоогдсон. Одоогоор тус компанийн Гүйцэтгэх удирдлагад ямар хариуцлага тооцох талаарх тодорхой мэдээлэл алга байна.

Мөн “УБДС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг АТГ-аас авлигын хэргээр саатуулаад буй. Одоогоор “УБДС” ТӨХК-ийг Ерөнхий инженер Б.Батбаяр удирдлагаар ханган ажиллаж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих