С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчдыг илрүүлсэн ч ял оноох боломжгүй болно
МоАХ-ы анхны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 1998 оны 10 сарын 2-нд гарсан билээ. Үүнээс хойш холбогдох байгууллагууд нь уг хэргийг шалгасаар 2016 оны 12 сарын 28-нд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг уг хэргийг үйлдсэн гэж үзэн, 24-25 жилийн хорих ял оноосон юм. Тэднийг бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан гэсэн зүйл ангиар ялласан. Гэвч уг захиалагчид гэгчийг нь зарлаж, ял оноогоогүй юм. Ингэхдээ Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шалгахаар авч үлдэн “С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан” гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хоёрдугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хэсгийг оролцуулан ажиллуулсан ч үйл ажиллагаа нь дуусч буй аж. Учир нь
Эрүүгийн хуулийн 1.10.1.4 дахь хэсэг дэхь “…бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн бол мөрдөн шалгаж байгаа хүнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтын дагуу уг мөрдөх ажиллагааг зогсоох эрх зүйн нөхцөл байдал үүсчээ.
URL: