ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд маргааш айлчилна

650-15399291675bc96b27ea48e

 

 ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен маргааш манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Түүний айлчлалын хөтөлбөр эцсийн байдлаар батлагдаагүй байгаа гэх мэдээллийг БХЯ-наас мэдээллээ. Урсула фон дер Ляйен айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана.  ХБНГУ-ын Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд Урсула фон дер Ляйен нь Бельги улсын Брюсселийн ойролцоох Иксель хотод төржээ. Тэрбээр Ангела Меркелийн ойрын хүн юм байна. Өмнө нь Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд (2005-2009), Хөдөлмөр, нийгмийн асуудал хариуцсан сайд (2009-2013), Батлан хамгаалахын сайд (2013 оноос хойш)-аар ажиллаж байв.

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих