Хабиб UFC-д үлдэнэ

7b1d0b6944008d2agreatUFC-гийн ерөнхийлөгч Дэйна Уайт лигийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов уг байгууллагын гишүүн хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Оросын тулаанч UFC-дээ гомдоод Bellator руу урваж магадгүй гэсэн мэдээлэл гарсан билээ.

Ирландын тамирчин Конор МакГрэгортой хийсэн тулааныхаа дараа дэлхийн аваргын бүсээ хадгалж үлдсэн Нурмагомедов өрсөлдөгч багийнхантайгаа зодоон хийсэн.

UFC-гийн удирдлага Хабибын энэ үйлдлийг байж болшгүй зүйл гэж үзээд торгоно, эрхийн хасна, аваргын бүсийг нь хурааж авна хэмээн айлгасан. Хариуд нь Нурмагомедов UFC-г орхино, Bellator-т харьяалагдаж тулалдана хэмээн сүрдүүлсэн юм.

Тэгвэл UFC-гийн тэргүүн Дэйна Уайт Хабибыг хаашаа ч явахгүй гэж мэдэгджээ. Уайт “Санаа бүү зовцгоо. Бүх зүйл сайхан байгаа. Бид Хабибтай сайхан харилцаатай хэвээр. Хэн түүний дараагийн өрсөлдөгч болохыг одоогоор хэлэх боломжгүй. Энэ талаар бид хараахан ярилцаагүй байгаа. Уг асуудлыг бид дараа нь шийдэх болно. Хабиб UFC-д үлдэж байгаа нь л чухал хэрэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих