БНСУ-д амиа алдсан багшийг гадны нөлөөгүй нас барсан гэжээ

5bc814a4c75846.68354957БНСУ-руу гурван сарын хугацаатай явсан багш харамсалтайгаар амиа алдсан хэрэг энэ сарын 10-нд гарсан.

Талийгаачийн шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй байна. Нас барсан байдалтай олдохдоо гадны нөлөөгүй, биед нь халдсан ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлжээ.

Одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй ч урьдчилсан байдлаар зүрхний үйл ажиллагаанаас болоод амьсгал хураасан гэх дүгнэлтийг гаргаж, ар гэрийнхэнд нь шарилыг нь хүлээлгэж өгчээ.

Гэхдээ задлан шинжилгээний хариу 14-30 хоногийн дараа гарна гэсэн байна.

Талийгаачийн төрсөн ах, эгч хоёр нь дүүгийнхээ ажил явдалд оролцохоор Солонгост очсон бөгөөд өчигдөр чандарлаж, салах ёс гүйцэтгэжээ.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=14161


URL:

Сэтгэгдэл бичих