Нурмагомедовтой тулаан хийхийг Ф.Мэйуэзер зөвшөөрчээ

712-15398306195bc7f3a560fa6

Америкийн боксчин Флойд Мэйуэзер UFC-гийн тулаанч Хабиб Нурмагомедовтой зөвхөн боксын дүрмээр тулалдахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр 2017 онд Ирландын Коннор МакГрегортой хийсэн тулаанаас олсон мөнгөнөөс 100 сая ам.доллароор илүү мөнгийг олох бодолтой байгаагаа хэлсэн байна.
Тулаан хийх хамгийн боломжтой газар бол Лас-Вегас гэдгийг Ф.Мэйуэзер онцолжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Нурмагомедов тулааны үеэр болон түүний дараа мэргэжлийн тамирчны ёсоор бие зөв авч явах хэрэгтэй” гэдгийг сануулсан байна.
UFC 229 тулаанд МакГрегорыг ялсан Х.Нурмагомедов “ширэнгийн хаан”-ыг тодруулахын тулд тулаан хийе гэсэн саналыг Мэйуэзерт тавьсан билээ. Америкийн боксчин уг саналыг хүлээн аваад телевизийн CBS, Showtime, MGM Grand сувгуудад хандан “мөнгөө бэлдэж байх”-ыг сануулжээ.
Харин Хабибын эцэг бөгөөд дасгалжуулагч Адбулманал Нурмагомедов ярихдаа “хоёр тамирчны тулаан Орост болох ёстой” гэсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих