Түгээлтийн машины хөдөлгөөнийг хязгаарлахад 23 тэрбум төгрөг шаардлагатай

712-153981950213e0ecd39f065278f5d98f946bff8c68

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс энэ оны тавдугаар сард тогтоол гаргаж, ирэх сарын 1-нээс түгээлтийн машиныг өдрийн цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Харин уг шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг Монголын хүнсчдийн холбооноос мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Тус холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, нийслэлийн удирдлага, холбогдох хүмүүст ажлын бус цагаар түгээлт хийх талаар санал тавьсан ч хариулт өгөөгүйг дурдаад “Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг таван том компани судалгаа хийж үзэхэд түгээлтийн автомашины тоо, борлуулагчийн цалин хөлсийг нэмэхэд 23 тэрбум төгрөг шаардлагатай болно” гэж мэдээлэв. Мөн “Сүү” компанийн Борлуулалтын албаны дарга Б.Батхишиг, Улаанбаатар хотыг тойрсон 2500 малчин өрхөөс өдөр нь сүүгээ авч, шөнө боловсруулж, өглөө савлаж хэрэглэгчийн гарт хүргэдэг болохоор түгээлтийн нарийн горим шаарддаг болохыг учирлаж байлаа.

Нийслэлийн автозамын хөдөлгөөнд өдөрт түгээлтийн 2300 машин, оролцдог нь нийт тээврийн хэрэгслийн 18 хувийг, эзэлдэг ч тэдгээрийн 880 нь л хүнс түгээдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих