Панмунжомыг зэвсгээс ангижруулах хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцлоо
БНАСАУ, БНСУ-ын цэргийн албаны хүмүүс болон АНУ тэргүүтэй НҮБ-ын коммандын төлөөлөгчид Умард Солонгосын Панмунжомыг зэвсгээс ангижруулах хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
Гурван талын албаны хүмүүс уулзаж, уг асуудлыг анх удаа хэлэлцлээ гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдэв.
Панмунжом дахь Хамтарсан аюулгүй байдлын бүсэд суурилуулсан тэсрэх бөмбөгнүүдийг устгах ажиллагааг урагшлуулахаар тохиролцсон байна. Уг ажиллагаа энэ сарын эхээр эхэлсэн билээ.
Мөн тэд цэргүүдийг татаж, харуулын постуудыг нүүлгэх талаар хэлэлцсэн байна. Үүний зэрэгцээ тэд талуудын үйл ажиллагааг хянах арга замуудын талаар хэлэлцэж, тус бүсийг хэрхэн зэвсгээс ангижруулах тухай хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
БНАСАУ болон БНСУ өнгөрсөн сард Панмунжом дахь цэргийн хурцадмал байдлыг намжаахаар тохиролцсон билээ. Энэхүү бүс нутгийг хоёр Солонгос тус бүрээс зэвсэггүй 35 цэрэг гаргаж, хамгаалахаар тохиролцсон гэж саяхан болсон дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан баримт бичигт дурджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: