Хенна шивээснээс болж долоон настай охин ноцтой түлэгджээ

news_76395_7Долоон настай англи охин Мэдисон Гулливер хар хенна шивээс хэрэглэсний улмаас хэд хэдэн шарх сорвитой болжээ. Охин аав, ээжтэйгээ хамт Египетэд аялалаар явж байсан аж. Мэдисоны шивээс хийлгэсэн арьс нь загатнаж, халуу оргиж эхэлснээс хойш хэдхэн минут өнгөрөхөд баруун гар нь бүхэлдээ цэврүүтсэн байна. Охиныг орон нутгийн эмнэлэгт хүргэж, химийн түлэгдэлтэй адил эмчлэх шаардлагатай болжээ.

Уламжлалт хенна хар биш, кофе шиг өнгөтэй байж байгаад сүүлдээ кофеноос зөөлөн бор, эцэст нь улбар шар өнгөтэй болж арилдаг. Зарим улсад бүсгүйчүүд гоёо гангараандаа их хэрэглэдэг хенна нь ус хүргэхгүй бол долоо хоноод арилдаг түр зуурын шивээс юм.

Харин хенна будагны найрлагад орсон бодисууд нь хүүхдийн арьсанд харшил өгч, дээрх охины гарыг ийм байдалд хүргэжээ. Охины гэр бүл буусан зочид буудлынхаа эсрэг гомдол гаргасан байна. Энэ явдлын дараа Египетийн зочид буудлууд үйлчлүүлэгч нартаа гоёл чимэглэлийн зорилгоор хенна санал болгохоо больсон байна.

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих