Халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч нас баржээ
Бусдыг залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтсан байна. Ингэхдээ цагдаагийн албан хаагчийн биед нь хүнд гэмтэл учруулан, хэргийн газрын орхин зугтсан юм. Гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж үдшийн 23:00 цагийн үед Майхан толгой орчмоос баривчилсан байна.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр тус хэрэгт холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. ГССҮТ-д ухаан ороогүй байж байгаад өнөөдөр 10:00 цагт хагалгаанд орсон. Биеийн байдал сайнгүй байна” гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй нас барсан харамсалтай мэдээ ирлээ.
URL: