Баянзүрхчүүд 6380 мод тарьжээ

44088780_297255521096750_4544643318398582784_nМонгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Баянзүрхчүүд жил бүр дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог.

Тухайлбал өнгөрсөн бямба гарагт болсон Бүх нийтийн мод тарих өдөрт дүүргийн 132 аж ахуй нэгж байгууллагын 2558 иргэн оролцож нийт 6380 мод тарьсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих