Говийн цөлөөс динозаврын аварга том араг яс олжээ

10-15-13

Япон, Монголын эрдэмтдийн баг говийн цөлд хийсэн хамтарсан судалгааны явцад аварга том динозаврын араг яс олжээ. Энэ тухай Jiji агентлаг мэдээлснийг ТАСС уламжилсан байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар олдсон араг яс 70 сая жилийн тэртээ амьдарч байсан зауроподын бүлийнх байх магадлал маш өндөр байгаа аж. Эдгээр өвсөн тэжээлт динозаврууд юрийн болон цэрдийн галавын үед бүх тивд амьдарч байжээ. Тэдгээрийн биеийн урт 20 гаруй м, жин нь 15 – 30 хүрч болох юм байна. Динозаврууд хуурай болон байгалийн бусад эрс тэс нөхцөлд ажрахгүй амьдарч байжээ.

Олдсон араг ясны хамгийн гол хэсэг нь тааз, түнхний болон сүүлний хэсэг бөгөөд дунд чөмөгний яс нь 1,55 м ажээ. Энэ бүс нутагт хийсэн малтлагаар олдсон цэрдийн галавын хожуу үеийн хамгийн том олдворын нэг хэмээн эрдэмтэд онцлон тэмдэглэж байна.

Судалгаа шинжилгээний явцад тэд ортиноподын бүлд хамаарах хоёр хөлт өвсөн тэжээлт динозаврын ул мөрийг эрж олсон байна. Түүний хэмжээ 86 х 115 см буюу малтлаг хийсэн бүх үеийн түүхэн дэх хамгийн том үзүүлэлтэд дөхөж очжээ. Уг динозавр сүрэг дотроо нэлээн том, урт нь 17 м байх магадлалтай байгаа нь нийтээр сайн мэдэх махан тэжээлт тираннозавраас 5 м – ээр илүү аж.

Үүнээс өмнө японы хамгийн хойд хэсгийн Хоккайдо арлын судалгаа шинжилгээний багийнхан гадрозаврын бүлд хамаарах динозаврын ясыг танилцуулсан бөгөөд тэдний нотолж байгаагаар хамгийн бүрэн бүтнээрээ олдсон олдвор ажээ. Уг араг яс нийт 157 жижиг хэсэг яснаас бүрддэг юм байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих