Шинэ эхлэл дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтанд суллав

klk-600x399

Авлигын хэргээр саатуулагдсан Кэмбрижийн сургалттай  Ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтаар суллав.

АТГ-аас энэ сарын 10-ны өдөр түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-т заасны дагуу “хахууль авах” хэрэгт холбогдуулан баривчилсан ч энэ сарын 12-н буюу өнгөрсөн баасан гарагт түүний хорих хуулийн хугацаа дуусгавар болсон. Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд өгсөн боловч Л.Эрдэнээг хорих шаардлагагүй гэж үзжээ.

URL:

Сэтгэгдэл бичих