АНУ-ын Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгджээ
АНУ-ын эрх баригчид Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж Хятадын эрх баригчид үзэж байна хэмээн Хятад улсаас АНУ-д суугаа элчин сайд Цуй Тянькай “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Өмнөд Хятадын тэнгист Хятадын эскадрын мина зөөгч онгоц Америкийн байлдааны хөлөг онгоцтой аюултай зайд ойрхон байсан гэх мэдэгдлийн талаар тайлбар өгөхийг түүнээс хүсэхэд тэрбээр хариулахдаа “Нэгдүгээрт, энэ хэрэг яг хаана болсныг санах хэрэгтэй гэж бодож байна. Өмнөд Хятадын тэнгист байсан гэдэг нь та бүхний зөв. Хятадын хөлөг онгоцууд Калифорнийн эрэг юм уу Мексикийн буланд дөхөж очоогүй. Энэ бүхэн Хятадын тэнгис, Хятадын эрэгт маш ойрхон байсан. Тиймээс хэн нь халдах гэж байсан, хэн нь хамгаалах гээд байсан нь тодорхой байна” гэжээ.
“Тайваньд Америкийн зэвсгийг нийлүүлэхтэй холбоотой асуудал нь Хятадын дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож байгаагийн тод жишээ юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Тайваньд Америкийн F-16 сөнөөгч онгоц, C-130 цэргийн тээврийн нисэх онгоц, F-5 сөнөөгч онгоцуудыг түүнчлэн Тайваны үйлдвэрлэлийн IDF сөнөөгч онгоцуудыг худалдах шийдвэрийг АНУ 9 дүгээр сарын 24-нд гаргасан юм. 330 сая ам.долларын энэхүү гэрээний хүрээнд мөн янз бүрийн дагалдах хэрэгслийг Тайвань авах аж.
Түүнчлэн Америкийн дотоод хэрэгт Хятадын эрх баригчид хөндлөнгөөс оролцож байгаа талаархи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хийгээд удаагүй байгаа мэдэгдлийн талаар дурдахад тэрбээр “Энэ бүх буруутгаж буй мэдэгдэл бол үндэслэлгүй. Бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим бол Хятадын гадаад бодлогод баримталдаг гол зарчмуудын нэг юм” гэжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гарчигаа ойлгогдохоор бич л дээ
рексатал 500 инструкция
рексатал 500 цена в аптеках
рексатал 500 отзывы
рексатал 500 отзывы
рексатал реальные отзывы