“Талибан” бүлэглэлийн удирдагчид АНУ-ын төлөөлөгчтэй уулзжээ
АНУ-ын томоохон албан тушаалтантай яриа хэлэлцээ хийсэн гэж Афганистаны “Талибан” бүлэглэлийн удирдагчид мэдэгдлээ.
Афганистанд энхийг тогтоох зорилготой АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзадтай Катарын нийслэл Доха хотноо уулзсан гэж “Талибан” бүлэглэл өчигдөр мэдэгдсэн байна.
Афганистан дахь мөргөлдөөнийг зогсоож, тус улсаас АНУ-ын цэргийг эргүүлэн татах тухай талууд хэлэлцжээ.
Аюулгүй байдал муудсантай холбогдуулан 3 жил дараалан хойшлуулаад байсан Афганистаны парламентын сонгуулийг энэ сарын 20-нд явуулахаар болоод байгаа билээ.
АНУ-ын тусгай төлөөлөгч болон бүлэглэлийн удирдагчид сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Афганистанд түр гал зогсоох асуудлыг хэлэлцсэн байх гэж шинжээчид үзэж байна.
URL: