“Улаанбаатар дулааны сүлжээ”-ийн захирлыг саатууллаа

klk-600x399

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Мөн хахууль өгсөн хүнийг нь ч саатуулсан аж. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Дашрамд мэдээлэхэд, өнгөрөгч долоо хоногт “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулаад байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих