Мөнгөний хүчтэй энерги: Мөнгөтэй яаж зөв харьцах вэ

vt82bБид мөнгөтэй харилцаад орох бүртээ эмх замбраагүй байдалд ордог. Энэ нь хүн дэлхий хоёрын харилцаа тасарч буйтай холбоотой. Дэлхийтэй харилцаа тогтоон гэдэг нь хийж буй зүйлээ үнэн сэтгэлээсээ мэдэрч байхыг хэлнэ. Харин мөнгөтэй холбоотой асуудалд ийм төрлийн мэдрэмж төрөх нь ховор.

Мөнгө гэдэг маш энгийн зүйл

Түүнд хандах бидний харилцаа урьдчилан бэлтгэгдсэн байдаг. Зүгээр нэг цаастай харьцаж байгаа хэдий ч бидэнд маш ноцтой тоглоом мэт санагддаг. Бид яг л элсээр цайз барьж, дараа нь түүнийг үзэх тасалбар зарж байгаа мэт. Хүүхдийн тоглоом, том хүний тоглоомын хоорондын ялгаа бол том хүний тоглоомд үргэлж мөнгө оролцож байдаг.

Хүүхдүүдэд мөнгө чухал биш. Харин томчууд мөнгө авахыг хүсдэг.

Мөнгө бидний хувьд чухал зүйл биш, мөнгө бол зүгээр л бидний авьяас чадварын гэрч, хөдөлмөрийн хөлс мэт дүр эсгэхийг хүссэн ч бид мөнгөнд чухал ач холбогдол өгдөг. Заримдаа бид мөнгийн бидний аврал, аюулгүй байдлын баталгаа гэж үздэг. Жишээлбэл «Бид дампуурсан, би азгүй амьтан», «Би шудрага иргэн бөгөөд банканд боломжийн хадгаламжтай», «Би маш их мөнгөтэй учир энгийн амьдрал миний хувьд байх ёсгүй».

Мөнгө татах энерги бидний харилцааны үйл явцад асар их нөлөө үзүүлдэг. Хэрэв таны найз ресторанд орсон төлбөрөө төлөхөөс татгалзавал танд шууд гомдох мэдрэмж төрнө. Хэрэв хэн нэгэн найздаа зүгээр нэг аяга цай авч өгвөл энэ үйлдэл нь давхар агуулгатай байдаг.

Бид мөнгөний сөрөг талуудтай ажиллах хэрэгтэй. Бид энэхүү хүчтэй, нэрэлхэх үзэгдлийг бий болгодог зүйлийг бидний нэг хэсэг хэмээн харж сурах хэрэгтэй. Хэрэв бид мөнгөтэй зөв харьцаж сурвал тэд зүгээр нэг абстракт энерги, солилцооны тэмдэг мэт санагдаж эхлэнэ. Бид хэрэглэсээр байгаад донтолт болсон эмийг хэрэглэхээ больсон. Гэвч бид тэдэнтэй яг л өөрийн багаж хэрэгсэлтэй харьцаж байгаа эзэн шиг байж чадна.

Эх сурвалж: www.peak.mn

URL:

Сэтгэгдэл бичих