Тэтгэврийн доод хэмжээ 103,500 төгрөг болно
Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг энэ хавар гэхэд 103,500 төгрөг болгохоор төлөвлөжээ. Нийгмийн халамжинд хэт их мөнгө зарцуулж байна гэх шүүмжлэл дагуулж байгаа ч хөдөлмөрийн чадамж нь муудсан ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зайлшгүй гэдгийг тус салбарын сайд Т.Ганди хэллээ. Өнгөрсөн жил тэтгэврийн доод хэмжээг 53.800 төгрөгөөр тогтоосон бол 2012 оны гурав дугаар сард 70 мянга, тав дугаар сараас 103,400 төгрөг болгохоор улсын төсөвт тусгасан юм байна. Ингэснээр 2000 онд 10.000 төгрөг байсан өндөр настны тэтгэврийн доод хэмжээ 2012 онд 10 дахин нэмэгдэх юм. Ирэх жил 2010 оныг бодвол хоёр дахин их буюу 56,7 тэрбумыг нийгмийн ийм төрлийн халамжинд зарцуулжээ.
Мөн 1995 оноос өмнө тэтгэвэрээ тогтоолгосон иргэдийн зөрүүг арилгаж, ижил хэмжээнд хүргэх тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэж байгаа юм.
URL: