National Geographic: Хуванцар хог хаягдлын уршигаар далай тэнгис сүйрч байна
Хүн төрөлхтөн жил бүр найман сая тонн хуванцар хог хаягдлыг далай тэнгист хаядаг гэх судалгаа бий. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж далай тэнгис, гол мөрнүүдийг сүйтгэсэн их хэмжээний хог хаягдлын үр дагаварыг харуулсан гайхалтай фотог National Geographic сэтгүүлд онцолжээ. Тэр тусмаа байгалийн зэрлэг амьтад хамгийн том хохирогч болсоор байна.
Энэ яст мэлхий Испанийн эрэг орчимд Газар дундын тэнгист загас агнуурын торонд орооцолдсон байгаа нь. Энэ амьтан амьсгалахын тулд хүзүүгээ сунгаж чадах боловч гэрэл зурагчин авраагүй бол тэр үхэх байжээ. Ийм хог хаягдал нь далайн амьтдад том аюул учруулж байна.
Япон улсын Окинава арлын эрэгт хуванцар лонхны таглаанд хавчуулагдсан хавч.
Испанид хог хаягдалд булшлагдаж буй далайн эрэгт уутанд орсон өрөвтас. Энэ азтай шувуу зурагчинтай таараагүй бол үхэх байсан. Нэг ийм уут маш олон шувууны аминд хүрэх аюултай.
Бангладешийн Дака хотод Буриганга голын эрэг дээр энэ эмэгтэй хуванцар хогийг угаасны дараа хатааж байна. Хуванцарыг эцсийн байдлаар боловсруулж дахин худалдаанд гаргах юм.
Цөөвөр чононууд байгалийн шинэ нөхцөл байдалд дасчээ. Хог хаягдлаар хоолоо олж идэх болсон байна
Бэлтгэсэн: Б.Цэцэг
https://updown.mn/49531.html
URL: